Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын улмаас 20,939 хүн эмчлүүлж байна.
Үүнээс 10,928 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10,928 хүн Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчилгээ хийлгэж байгаа юм.
- Хөнгөн- 6,303
- Хүндэвтэр- 3,542
- Хүнд- 898
- Нэн хүнд- 185 хүн байна.
Мөн одоогоор улсын хэмжээнд 40,228 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ. Энэ нь улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн 195,250 халдварын тохиолдлын 20.6 хувийг эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар халдвар авсан нийт хүүхдээс 1,511 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Манай улсад коронавирусийн дельта хувилбарын тархалт эрчимжихийн зэрэгцээ хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор иргэдийн хөдөлгөөн эрчимжсэн энэ үед эцэг, эхчүүд хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зайг баримтлахыг сануулж байна.