Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа талаар өмнө нь бид мэдээлсэн.
Тэгвэл түүнийг хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа ба дээрх мэдээллийг Улсын ерөнхий прокурорын газраас албан ёсоор үгүйсгэн тайлбар хийсэн байна.
Прокуророос “Ц.Элбэгдоржийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцаатай холбоотой хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгоогүй болно” гэжээ.