Замын цагдаагийн албаны ЖШУХ өчигдөр 322 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
Тухайлбал: Чингэлтэй дүүрэгт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь амины T.Cresta маркийн Б жолоочтой автомашиныг мөргөөд ослын газрыг орхин явсан байна. Бас Сүхбаатар дүүрэгт T.Prius маркийн автомашины жолооч нь T.Allion маркийн Э жолоочтой автомашиныг мөргөөд ослын газрыг орхижээ. Мөн дүүрэгт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь T.Prius маркийн Ч жолоочтой автомашиныг мөргөөд ослын газрыг орхин явсан байна.