Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар Улаанбаатар хотын 166 өрхийн эрүүл мэндийн төв тус бүрд 500 ширхэг буюу 83,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг олгож эхэллээ .
Өрхийн эмнэлэг нь шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтал болсон иргэнийг түргэвчилсэн оношлуураар оношлох юм. Мөн 21 аймагт тус бүр 1000 ширхэг түргэвчилсэн оношлуур олгож байна. ЗӨСҮТ, НЭМҮТ, Замын-Үүдэд мөн тус бүр 1000 оношлуур өглөө. ПСР тодорхойлох оношлуур тус бүр нь 2000 ширхэг нийт 52,000 тодорхойлох оношлуур олголоо.