Асар том, аюултай Апофис астероид хэдхэн жилийн дараа буюу 2029 оны дөрөвдүгээр сарын 13-нд дэлхийд ойртох болно гэж эрдэмтдийн судалгаанаас иш татан Space.com сайт бичжээ.
340 метрийн өргөнтэй тэнгэрийн биет манай гаригаас ердөө 31 мянган километрийн зайд байх бөгөөд энэ нь геостационар хиймэл дагуулуудын байршлаас ч ойрхон байх юм. Биетийн туяа маш тод байх бөгөөд үүнийг дэлхийн хоёр тэрбум орчим хүн харж чадах гэнэ.
Энэхүү астеройд нь бөмбөрцгийн өмнөд хэсэгт буюу Австрали, Энэтхэгийн далай орчим од хэлбэрээр үзэгдэх бөгөөд эцэст нь Африкийн экваторыг дайран харагдаж өнгөрөх ажээ.
Судлаачид өмнө нь Апофис дэлхийтэй мөргөлдөх боломжтой гэж үзэж байсан бөгөөд аюул заналхийлэл байхгүй гэдгийг олж мэдсэн хэдий ч дэлхийн таталцал нь мөргөлдөөнд хүргэхийг үгүйсгээгүй боловч үүнийг эрдэмтэд хараахан батлаагүй байгаа юм.
Кембриж дэхь Массачусетсийн Технологийн Хүрээлэнгийн профессор Ричард Бинзел “Апофис нь дэлхий тойрог зам руу одоо болон ирээдүйн зуунд ойртох аюултай астеройдуудын ангилалд багтдаг” гэжээ.
Өмнө нь олон орны одон орон сониорхогчид болон судлаачид Бархасбадь гаригийг үл мэдэгдэх биеттэй мөргөлдөх мөчийг камерт буулгаж байжээ. Энэ явдал есдүгээр сарын 13-нд одон орон судлаачид тус гаригийн гадаргуу дээрх Io хиймэл дагуулын сүүдрийг ажиглаж байх үед болсон ба урьд өмнө нь үзэгдэж байгаагүй тод гэрэл цацрахыг харсан байна.
Эх сурвалж: lenta.ru