Улсын Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна.
Гарсан шийдвэрийн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг үндэслэн коронавируст халдварын оргил үеийн хугацаанд битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй буюу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар шийдвэрлэлээ” гэв.
Эрүүл мэндийн яамнаас уг саналыг гаргаснаа өмнө мэдэгдэж байв. Ингэснээр халдварын тархалтыг 20 хувиар бууруулах тооцоололтой байгаа юм.