Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцууллаа.
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын нийт 2,153 тохиолдол батлагджээ. Шинээр батлагдсан халдварын
1,204 нь нийслэл хотод
949 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор халдвар авсны улмаас 20,789 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал
хөнгөн 11,379
хүндэвтэр 6,810
хүнд 2,207
нэн хүнд 394 иргэн байна.
Мөн өнгөрсөн хоногт 7,262 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан талаар Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Харамсалтай нь эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 17 хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.