Бээжин хотын Төмөр замын хэрэг эрхлэх газар Хэбэй мужийн гармын групп компанитай хамтран БНСУ-Хятад-Монголын Олон улсын төмөр замын нэгдсэн тээврийн маршрутыг энэ сарын 9-нд албан ёсоор ажиллуулсан тухай сурвалжлагч Бээжин хотын төмөр замын хэрэг эрхлэх газраас мэдээллээ.
11 дүгээр сарын 9-ний 11:00 цагт БНСУ-ын бараа бүтээгдэхүүн ачсан галт тэрэгний цуваа Чинь Хуан Дао гармаас хөдөлсөн бол тус галт тэрэг нь Эрээн боомтоор дамжин Монгол Улсад хүрнэ. Энэхүү галт тэрэг 50 ачааны чингэлэгтэй бөгөөд долоо хоног тутамд нэг удаа аялж, БНСУ-ын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хугацааны хагасыг хэмнэх бөгөөд өртгийг мэдэгдэхүйц ихээр буруулах юм байна.