Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 75,344 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 55,387 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 19,957 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 52.7 хувь нь хөнгөн оноштой бол 46.7 хувь нь биеийн байдал хүндэвтэрээс маш хүнд байгаа юм.
Тодруулбал,
Хөнгөн оноштой-10,524
Хүндэвтэр оноштой-6,793
Хүнд оноштой -2,133
Маш хүнд оноштой -338 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 18.8 хувь буюу 3,763 нь хүүхэд бол 7.3 хувь буюу 1,476 нь жирэмсэн эмэгтэй байна.
Коронавируст халдварын улмаас эмнэлгийн орны ачаалал дээд хэмжээнд хүрсэн тул ЭМ-ийн сайдын тушаалаар ор зохицуулалтын баг байгуулагдан ажиллаж буй.
Ингэснээр эмнэлгүүд өөрсдөө COVID-19-ийн хэвтэн эмчлүүлэгчдээ авдаг байдлыг болиулж, ор зохицуулалтын баг хэвтэх хүмүүсийн биеийн байдлыг үнэлэн эмнэлэгүүд рүү илгээх болсон.
Тус багаар дамжаагүй иргэдийг эмнэлэг дураараа авч хэвтүүлбэл эрүүл мэндийн даатгал нь тухайн эмнэлэгт олгогдохгүй байхаар зохицуулаад байгаа.