Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Энэ өдрийн хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Мөн вакцины III тунгийн эрчимжүүлэлтийн талаар хэлэлцэх аж.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх гол асуудал нь Замын-Үүд-Эрээний боомтын нөхцөл байдал аж. БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарч, боомт хаагдаад зургаан өдөр өнгөрч байна. Тус боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа бөгөөд манай улсын экспорт, импорт тэг зогсолт хийгээд буй юм.