Коронавирусийн халдвар амьсгалын эрхтэн систем хэрхэн нөлөөлж байгаа, түүнээс хэрхэн сэргийлэх талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн эмч Д.Мөнх-Эрдэнэ зөвлөж байна.
Тэрбээр, Манай улсын хувьд өндөр настнууд болон хавсарсан эмгэгтэй хүмүүст ковид-19-өөр хүндрэх эрсдэл өндөр байна. Халдвар авсан нийт иргэдийн 81 хувь нь хөнгөн болон шинж тэмдэггүй хэлбэрээр өвдөж байгаа бол 14 хувь нь хатгаагаар хүндэрч байна. Үүнээс үүдэн халдвар авсан нийт иргэдийн 5 хувь орчим нь эрчимт эмчилгээ хийлгэж буй юм.
Ковидын халдварын шинж тэмдэг илэрснээс хойш 7-14 дэх хоногт амьсгалын эрхтэний дутагдлаар хүндэрч, эрчимт эмчилгээнд орж байна. Эрчимт эмчилгээнд орсон иргэд дунджаар 14-19 хоног эмчлүүлээд гарч байна. Зарим тохиолдолд бас баралт гарч буй юм.