Олимпийн хорооны Ерөнхийлөгчид таван хүн өрсөлдөхөөр материалаа өгсөний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, буудлгагын холбооны ерөнхийлөчг Э.Мөнх-Очир, одоогийн үүрэг гүйцэтгэгч Б.Наранбаатар нарын нэр багтсан байна.
Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 30-ний өдөр болох юм.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд Олимпйин хорооны Ерөнхийлөгчөөр асуудалгүй тодорно гэсэн бор шувуу нисээд эхэллээ. Спортод элэгтэй, удирдсан спортын холбоогоо амжилтанд хүргэж чадсан гээд түүнд давуу тал их бий.
Гэхдээ улс төрд түүний нэр хүнд жаахан базаахгүй байгаа. Энэ сэвтсэн нэр хүндээ Олимпийн хороог удирдаж, сэргээхээр сэтгэл шулуудсан юм болов уу.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “аливаа улсын олимпийн хорооны ерөнхийлөгч нь Ерөнхий сайдынхаа спортын хөгжил хариуцсан зөвлөх байх ёстой” гээд хэлчихсэн. Х.Баттулга ч Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа. Тэгэхээр анхнаасаа Х.Баттулгад олимпийн хороог өгөх үйл ажиллагаа явагдсан уу гэж хардах үндэслэл ч бүрдэж байна.
Хэрхэхийг харж л сууя даа.