Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын Үер, хөлдөлттэй тэмцэх ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хуралдалаа. Хурлаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, алба, хэв журам сахиулах алба, хөдөлгөөн зохиуцуулах алба, ариутгал цэвэрлэгээ үйлчилгээний алба, эрчим хүчээр хангах алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Орон сууц нийтийн аж ахуй газрын харъяа хэрэглэгчдэд үйлчлэх 6, 7 дугаар төвүүдэд цаг агаарын хүндрэлийн улмаас тохиолдож болзошгүй гэнэтийн ослоос урьдчилан сэргийлж, найдвартай ажиллагааг хангах, байгалийн гэнэтийн аюулт үзэгдлээс үүсэх эрсдэлийг урьдчилан тооцож, шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх, гэнэтийн аваар, ослын үед ажиллах чиглэлээр үүрэг даалгавар өгч ажилласан байна.
Мөн дүүргийн мэргэжлийн анги, албадуудыг 24 цагаар хариуцлагатай эргүүл жижүүр томилон ажиллахыг үүрэг болголоо.