БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2022 онд болох өвлийн олимпын наадамд АНУ дипломат аргаар хориг тавина гэдгээ зарлалаа.
“Хятадын Шинжиан дахь хүний эрх зөрчигдөж буй байдалд санаа зовж байгаа тул албан ёсны төлөөлөгчөө илгээхгүй” гэж Цагаан ордноос мэдэгдлээ.
Харин АНУ-ын шигшээ багийн тамирчид олимпод оролцох ба засгийн газраас бүрэн дэмжлэг үзүүлнэ гэв.
Хэрэв АНУ хориг арга хэмжээ авбал Хятадын талаас шийдвэртэй хариу үзүүлнэ гэж өмнө мэдэгдээд байв.
АНУ хориг тавьж байгаа талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки баталгаажуулсан ба тус улс олимпын наадмын арга хэмжээнүүдийг дэмжихгүй аж.
Энэхүү хориг нь Хятад дахь хүний эрхийн зөрчлийг эсэргүүцэж буй хэлбэр гэдэгт АНУ дахь Ардчилсан болон Бүгд найрамдах намууд санал нэгдэж байгаа юм.
Эх сурвалж: BBC