Туркийн Истанбул хотод болж буй пара таeквондогийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртсэн гэж Монголын паралимпын холбооноос мэдээллээ.
Тэрбээр шигшээ тулаанд Италийн тамирчныг 18:8 оноогоор хожиж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа түрүүлсэн байна.
“Парис 2024” Паралимп наадмын эрх олгож байгаа энэ тэмцээнд 41 орны 250 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн өнөөдөр өндөрлөнө.
Г.Болор-Эрдэнэ нь “Токио 2020” Паралимпын наадамд долоодугаар байр эзэлсэн.
Эх сурвалж: Монголын паралимпын холбоо