УИХ-ын өнөөдрийн /2021.12.24/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” тогтоолын төслийн талаар гишүүдэд мэдээлэл өгч, асуултад хариулахаар төлөвлөсөн. Гэвч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хаалттай хэлэлцэх саналыг гаргасан юм.
Тэрбээр “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай тогтоолын төслийн Засгийн газраас өргөн барьсан. Засгийн газар болон хөрөнгө оруулагч талтай өнгөрсөн жил гаруй хугацаанд яриа хэлэлцээр хийж байна. Ажлын үр дүн гарч байгаа.
Гэхдээ яриа хэлэлцээр үргэлжилж байгаа гэдгийг мэдэж байгаа. Цаашид тодорхой хугацаанд үргэлжлэх тул УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх горимын саналыг гаргаж байна” гэв.
Ингээд гишүүдийн олонхийн саналаан дээрх асуудлыг хаалттай хэлэлцэхээр боллоо.