Сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул Лхагва гарагт Казахстаны Алматы хотын хамгаалалтын албаныхан хотын төвийн хэд хэдэн гудамжийг хаасан тухай “Reuters” агентлагийн сурвалжлагч мэдээлэв.
Газрын тосоор баялаг Төв Азийн улс, энэ сард ЗХУ-ын дараах түүхэн дэх хамгийн аймшигтай жагсаалын үеэр дор хаяж 225 хүн амь үрэгдсэн. Казахстаны банкир асан Мухтар Аблязов тэргүүтэй бүлэглэл Лхагва гаригт цахим сүлжээгээр, засгийн газрыг шүүмжилж, 19 сая хүн амтай томоохон хотуудын орон нутгийн засаг захиргааны байрны гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэж мэдэгдэв.
Казахстаны шүүх Аблязовын “Казахстаны ардчилсан сонголт” улс төрийн хөдөлгөөний хэт даврагч гэж үзжээ. Нөхцөл байдлыг урьдчилан Алматы хотын цагдаа нар “терроризмын эсрэг ажиллагаа” явуулж байгаагаа мэдэгдэв.