Монголын төрд 44 жил зүтгэсэн, БНМАУ-ын баатар, маршал Ю.Цэдэнбал агсны унаж байсан “Зил-114” маркийн лимузинг дуудлагаар худалдахаар болжээ. Дуудлага худалдааг Парис хотод зохион байгуулна. Тус “Зил-114” лимузинг Москва дахь Ликачевын машины үйлдвэрт үйлдвэрлэжээ.
Уг лимузин нь “УБ 0001” улсын дугаартай, 2004 оныг хүртэл төрийн тэргүүний автомашины музейд хадгалж байсан. Ю.Цэдэнбал тэргүүтэй дээд удирдлагууд өдөр тутамдаа илүү даруухан загварын машинуудыг ашиглаж, “Зил-114” лимузинг онцгой арга хэмжээ, төрийн айлчлалын үеэр ашигладаг байжээ.
Дуудлага худалдааны газар Ю.Цэдэнбал агсны унаж байсан Зил-114 машиныг 46-67 мянган ам.долларын үнэд хүрнэ гэж тооцоолсон гэнэ.