Тус тэмцээний урьдчилсан тэмцээнд 30 гаруй сургуулийн нийт 70 гаруй сурагч оролцож, түүний дотроос тунаж үлдсэн 30 гаруй сурагч сүүлчийн шатны тэмцээнд оролцсон юм. Энэхүү тэмцээнийг Күнзийн төв институт \\БНХАУ-ын Ханьбань санаачилж, МУИС-ийн Күнзийн институт, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв хамтран зохион байгуулж, Хятад-Монголын Соёл боловсролын сан болон Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар дэмжсэн юм.
Тэмцээнийг МУИС-ийн Күнзийн институтийн захирал Жү Жүньли нээж үг хэлсэн төдийгүй БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн дарга хатагтай Ли Вэй тэргүүн байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулсан байна. Тэмцээний эцсийн дүнд сурагч Г. Анужин 93. 50 оноогоор тэргүүн байр эзэлж, сурагч Х. Нонна 93.00, Мөнхтулга 92,75 оноогоор тус тус 2-р байр эзэлсэн байна. Хүүхдүүд Хятадын эртний сонгодог зохиолын санааг ил тод харуулахын төлөө маш их хичээл зүтгэл гарган ажилласан нь тэмцээнээс тод харагдаж байлаа.
Эх сурвалж: | Хятадын Олон Улсын Радио |