Монгол Улсын Засгийн газар- Хөгжлийн түншүүдийн Зөвлөлдөх уулзалты гэнэ долоо хоногт буюу
12 дугаар сарын 02-ны Баасан гарагт зохион байгуулахаар
болжээ.
Тус зөвлөлдөх уулзалтын зорилго нь
Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын үйл
ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хөгжлийн түншүүдэд танилцуулах, тогтвортой хөгжлийн зорилтын
хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зөвлөлдөх яриа, хэлэлцээг
өрнүүлэхэд оршиж байгаа юм.
Энэхүү зөвлөлдөх уулзалтад Монгол
Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, бусад яамдуудын холбогдох албан тушаалтнууд
болон Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Дэлхийн банк, ОУВС-ийн суурин
төлөөлөгчид, Олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид оролцох
бөгөөд уулзалтаар:
1)
Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал болон төлөв
2)
Монгол Улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл
3)
Эдийн засгийн тогтвортой өсөлтийн тулгуурсалбарууд гэсэн
гурван сэдвээр санал солилцож,
хэлэлцүүлэг хийх ажээ.