Малын эрүүл байдал монгол хүний эрүүл мэндтэй шууд холбоотой. Тиймээс одоо байгаа вакцинаар 3-р сарын 5-25 гэхэд 5 сая үхэр сүргийг вакцинжуулах, шаардлагатай нэмэлт вакциныг татан авч үргэлжлүүлэн вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахыг МЭЕГ, МХЕГ-уудад үүрэг болголоо.
Өмнө нь МЭЕГ-аас малд хийх вакциныг хөдөө орон нутагт хуваарилаад, малчдад даатгаад орхидог байсан бол энэ удаа мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд хамтарч, өөрсдөө хяналт тавьж, гардан зохион байнуулж ажиллана.