Санта Клаус үнэхээр байдаг эсэх нь эргэлзээтэй байдаг. Гэхдээ түүний хөлөглөдөг чарга үнэхээр байдаг бололтой. Энэхүү чарга нь зул сарын баяраас яг сарын өмнө 00 цагт үзэгдсэн байна. Ийм мэдээлэл нэг хэсэг хүмүүсийг шуугиулжээ. Гэтэл энэ нь Бельгийн Бруссель хотод байрлах тусгай ресторан байсан байна.
Энэ ресторан нь газраас 50 метр дээш байрладаг бөгөөд агаарт сонирхолтойгоор хооллох боломжыг олгож байгаа юм. Шилдэг гэсэн тогоочид зочидод үйлчилдэг бөгөөд нэг цайны сет нь 55 евро 4 сет хоол нь 250 еврогийн үнэтэйгээр борлуулагддаг байна.
Б.Нарангэрэл