УИХ-ын дарга Г.Занданшатар “Цар тахал, хил гаалийн гацалт, Орос Украины асуудлын улмаас үнийн өсөлт нийгэмд дарамт учруулж байна. Иргэдийн бухимдал өндөр байгаа учраас жагсаал, цуглаан хийх болсныг ойлгож байна. Үүнд хүндэтгэлтэй хандана. Тиймээс жагсагчдын санал, хүсэлтийг УИХ-ын тамгын газар холбогдох байгууллагууд хүлээж авсан. Ирэх зургаан сар амаргүй байх төлөвтэй байна. Олон улсын нөхцөл байдал хүнд байна. Тиймээс дор бүрнээ хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй. Ажлын хэсгийн түвшинд зөвлөлдөөд, төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай, хэмнэлтийг дээрээсээ эхэлье гэж шийдсэн. Энэ хүрээнд нэг тэрбум төгрөгийн үр ашиггүй тендерийг зогсоолоо. Төсвийн “бүс”-ийг чангалж, 660 тэрбум төгрөгөөр хэмнэсэн боловч өөр илүү бодлогын шийдэл гаргах шаардлагатай” гэх мэдээллийг өгсөн юм.
Улмаар төрийн болон төрийн өмчит байгууллагууд тавилга худалдан авах 1.32 тэрбум төгрөгийн дүн бүхий тендерээ цуцлав. Тодруулбал,