Оросын хэвлэлд
тодруулбал buggybugler.info сайтад \”Оросын
дипломат Монголын Фашистыг эмнэлэгт илгээлээ” гэх утгатай мэдээлэл нийтлэгджээ.
Гарчигийг уншвал дургүй хүрч, Оросын элчингийн гадаа \”Бид фашист биш” гэж
эсэргүүцлээ илэрхийлмээр.
Гэхдээ мэдээлэл
дипломатыг буруутгах өнгө аястайгаар бичигджээ. Мэдээлэлд \”С.Амармандахыг концертоос
тараад явж байхад элчингийн согтуу ажилтан араас нь очиж, архитай лонхоор
цохиж, ухаан алдсан дуучинг найзуудаа дуудан, толгой тус газар нь өшигчин
хэмхэчжээ. Үүний дараа дуучин залуу сэхээн амьдруулахад хүргэгдсэн байна. Оросын дипломатчаас уг явдлыг тодруулахад \”Фашист
Монголыг үзэн яддаг. Ялангуяа реп стилээр дуулдаг, дуудахад хэцүү нэртэй бол
бүр үздэггүй. Берлинийг бид эзэлсэн. Хүсвэл Улаанбаатарыг эзлэх болно” гээд
хараал урсгасан байна. Фашизмтай тэмцэгч дидломат эх орондоо ирээд архи уухаа
болих эсвэл эх орондоо байх фашистуудтай тэмцэхийн тулд байнга лонх барьж явах
хэрэгтэй болоод байна” хэмээн бичжээ.
Мөн Монголчууд
хас тэмдгийг амьдрал, бүтээлийн бэлэгдэл болгодог. Үүнийг мэддэггүй
боловсролгүй согтуу дипломат хэмээн онцлон бичжээ.
Өнөөдөр ОХУ-д ч
хас тэмдгээр гангарч, нацист үзэл суртлыг түгээн дэлгэрүүлж, шүтэн биширдэг
залуус олон байдаг. Тэд олон сая оросуудыг үхэл рүү авч одсон Гетлэрийг бус
харин үндсэрхэг үзэл суртлын төлөө л хас тэмдгийг шүтдэг биз. Хэрвээ үүнийг
буруу гэж үзэж байгаа бол оросын дипломат эх орондоо очоод байнга архины шил
барьж явах шаардлагатай болж байна гэж buggybugler.infoхошигножээ.
Монголчууд
дипломат ёс, ах дүүгийн найрамдалт харилцааг бодож энэ асуудлыг мэдсэн ч
мэдээгүй юм шиг өнгөрүүлэхийг хүсч байна. Далай ламын айлчлалыг эсэргүүцсэн
Хятадын сануулгыг хүлээн аваагүйгээс болоод \”хоёр улсын харилцаанд сэв суусан”
гэж Хятадын гадаад хэргийн яамнаас удаа дараа мэдээллээд байгаа. Харин бид бас
л найрамдалт харилцаагаа эрхэмлэн амаа жимийсээр л байна.
Эндээс Монгол
Төвд биш юм. Монгол жижиг улс ч өөрийн гэсэн дуу хоолой, бэлэг тэмдэг, шашин
шүтлэг, итгэл үнэмшилтэй улс юм гэдгийг л хоёр хөрш ойлгох цаг болсон байх гэж
бодогдож сууна. Бид хэнийг ч эх орондоо урих эрхтэй тусгаар тогтносон улс
гэдгийг Хятадад ойлгуулах хэрэгтэй. Мөн энэ тусгаар тогтносон улсын иргэд
өөрийн үзэл суртал, ёс уламжлалаа хэнээр ч хориглуулахгүйгээр илэрхийлэх эрхтэй
гэдгээ Оросуудад ойлгуулмаар байх юм. Яагаад дипломат ёс ярьж бид дээрэлхүүлэх
ёстой юм. Яагаад ах дүү найрамдалт харилцаагаар түрүү барьж хоёр хөрш биднийг
үл тоох ёстой юм бэ.
Бүгд нэгдээд
эсэргүүцээд тэмцээд сүйд болгоод өг гэсэн зүйл байсангүй. Гэхдээ л туурга
тусгаар бие даасан улс гүрэн гэдгээ хөршүүддээ хааяа ч болов сануулж, хасбуу
тамгатай бичгээ уламжилж баймаар юм даа, энэ дээдэс нь.
Үндэстэн агентлаг