Ерөнхий
сайд асан Н.Алтанхуяг Авлигатай тэмцэх газарт байцаалт өгөх үеэрээ \” … Ц.Элбэгдорж
бид нар 1990 оноос л эхлэн ардчиллын төлөө явсан.Ер нь Ц.Элбэгдоржийн
үгэнд л заавал орох ёстой.Харин орохгүй бол шоронд ордог Ардчилалын төлөө
би яваагүй.Ийм хоёрхон сонголттой ардчилал Монголд байж болохгүй шүү
дээ.Би Ц.Элбэгдоржийн төлөө биш эх орныхоо төлөө зүтгэмээр
байна.Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөхгүй тэмцэнэ…” гэж мэдэгдэж байв.
Харин түүний хариуд Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж \”Учир мэдэх нэгэн: Намайг гүтгэхээр, надаас \”айхгүй” гэхээр, надтай
тэмцэхээ мэдэгдэхээр. Би тайвширдаг. Намайг яах ч үгүйг мэддэг
болоод л тэр. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ
юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая” гээд мэдэгдчихлээ.
Ер нь
хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Шалгах шаардлагатай бол өмнө нь сайд дарга
байсан ч хамаагүй түүнийг шалгах ёстой. Энэ бол хууль. Гэвч манайд улс төрийн
өндөр албан тушаал хашч байсан хүмүүс хуулийн дагуу шалгуулах гэхээрээ \”улс
төржүүлж” шалтаг, шалтгаан тоочдог тогтолцоо бий болж.
Нөгөө
талаас хууль хүчнийхэн ч улс төрийн заавраар ажилладаг болчихсон байна.
Н.Алтанхуяг ба түүний гэр бүлийнхнийг хэзээ ч шалгаж болох л байсан. Гэвч
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгдмэгц шалгаж, сүр болгож байгаа
нь хуулийнхан улс төрчдийн гарт оржээ гэж хардахад хүргэж байна.
Үндэстэн
агентлаг