Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Монгол Улсад аяллаар ирэх Бүгд Найрамдах Солонгос Улсын/БНСУ/ иргэдийг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан байна.
Тодруулбал Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих БНСУ-ын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлөхөөр болжээ.
Энэ нь аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилготой аж. Засгийн газрын тогтоол 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих юм байна.