БНХАУ-аас Финлянд, Төв Европ руу чиглэсэн галт тэрэгнүүд Оросын нутаг дэвсгэрийг тойрч гарахаар боллоо.
Хамгийн эхэнд Финландын “Nurminen Logistics” компани БНХАУ-аас ОХУ-ын нутаг дэвсгэрийг тойрч тус улсад ирэх чингэлэг галт тэрэг хөдөлж байгааг зарлав. Шинэ чиглэлийг Казахстаны төмөр замтай хамтран зохион байгуулжээ.
Галт тэрэгний чиглэл Хятад, Казахстан, Азербайжан, Гүрж, Румын, цаашлаад Төв Европ руу чиглэнэ.
2022 оны тавдугаар сарын 10-нд БНХАУ-аас ирсэн анхны галт тэрэг шинэ чиглэлд хөдөлсөн талаар эх сурвалж мэдээллээ. Шинэ маршрутыг Финляндын Nurminen Logistics компани, KZD-ийн төлөөлөгчдийн туслалцаатайгаар хоёрхон сарын дотор ашиглалтад оруулжээ.
Одооноос эхлэн Хятадаас Финланд руу бараа тээвэрлэх хугацаа гурав дахин багасна. Өөрөөр хэлбэл 45-60 хоног зарцуулдаг далайн тээврийг 13-15 хоногт зөөвөрлөдөг төмөр замын тээвэр орлох юм. Шинэ маршрут нь мөн зорчигч тээвэрлэнэ. Эхний галт тэрэг 5-р сарын 25-нд Финлянд руу явах бөгөөд бүх тасалбар аль хэдийн зарагджээ. 6-р сараас эхлэн долоо хоног бүр энэ маршрутыг аялуулж эхлэх гэнэ.
Өнгөрсөн гуравдугаар сард Нурминен Ложистикс болон KZD нар Казахстаны нутаг дэвсгэрээр чингэлэг тээвэрлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Саяхныг хүртэл “Нурминен ложистикс” нь Хятадаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин төмөр замаар ачаа тээвэрлэдэг байжээ.
Гэвч ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас тус улс дахь төлөөлөгчийн газраа хааж, Каспийг дамнасан замд бүрэн шилжихээр болоод байна. Энэ шугамыг Европтой харилцах сонирхолтой Хятадын компаниуд сонирхон Турк, Казахстан улс дэмжин оролцохоо илэрхийлжээ. Ийнхүү далайн тээврээс 3 дахин хурдан шинэ тээврийн коридор бий болж байна.
Эх сурвалж: news.dialog.ua