Улсын аварга Э.Оюунболдоос допинг илэрч нэг хэсэг шуугиан тариад байсан. Тэгвэл өнгөрсөн намрын барилдаанаар түүнээс дахин допинг илэрснээр МҮБХ-ноос барилдах эрхийг найман жилээр хасах шийдвэр гаргасан юм. Уг шийдвэрийг эсэргүүцэн Э.Оюунболд Олон улсын үндэсний спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан байна. Тэгвэл тус шүүхээс гомдлыг хэлэлцээд МҮБХ-ны гаргасан шийдвэрийг хүчингүй буюу найман жилээр барилдах эрхийг хассан шийдвэрийг хүчингүйд тооцсон байна.