Гүнтийн замыг өнөөдрөөс буюу тавдугаар сарын 18-наас эхлэн хаана гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлсэн. Тус замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан 2022 оны тавдугаар сарын 18-ны 08,00 цагаас 2022 оны тавдугаар сарын 21-ний 08.00 цаг хүртэл зам засвар арчлалтын ажил гүйцэтгэх юм. Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.