Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах Тусгаар тогтнолын ордны арын талбайгаас нэгэн иргэний цогцос олдсон талаарх дуудлага мэдээлэл өчигдөр 09:00 цагийн үед Цагдаагийн байгууллагад ирсэн талаар мэдээлсэн.
Уг хэргийг тодруулж Цагдаагийн хошууч Д.Оюунтай холбогдоход “Тусгаар тогтнолын ордны хойд талын авто замын зогсоолын хэсгээс 51 настай эрэгтэйн цогцос олдсон. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгтэй холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулсан.
Талийгаач эрүүл мэндийн шалтгаанаар гаднын нөлөөгүй нас барсан болохыг тогтоосон” гэлээ.