АНУ-ын Сангийн сайд асан Ларри Саммерс орон нутгийн цагаар 6-р сарын 19-нд орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, иргэд инфляцад санаа зовниж буй энэ үед Америкийн эдийн засаг унаж тун магадгүй хэмээн үзэж байна гэв.
Тэрээр хэлэхдээ, Эдийн засгийн таамаглалууд тогтворгүй шинжтэй байдаг, харин эдийн засгийн уналтын тухай таамаг зөв байж магадгүй юм. Инфляц 4 хувиас, ажилгүйдэл 40 хувиас хэтэрсэн ч гэлээ өнгөрсөн хоёр жилд эдийн засаг хэвийн байж чадсан, бидэнд өмнө нь ийм зүйл тохиож байгаагүй учраас би ингэж таамаглаж байна гэжээ.
Саммерс мөн хэлэхээ, Америкийн засгийн газар инфляцыг бууруулахад шаардлагатай арга хэмжээг авах байх, Холбооны Нөөцийн Сан хүүгээ өсгөх нь эдийн засгийг уналтад хүргэж болзошгүй юм гэжээ.