Сонгинохайрхан дүүрэгт үерийн улмаас үүссэн хог хаягдал, лаг шаврыг цэвэрлэжээ. Зам цэвэрлэгээний дөрвөн байгууллагын 135 үйлчлэгч, иргэдийн бүлгийн 32 ажилтан, зургаан жолооч 12 ачигч инженер техникийн зургаан ажилтан албан хаагч нийт 191 хүний бүрэлдэхүүнтэйгээр зургаан машин, авто ачигчийн тусламжтайгаар гуу жалганы 16,800 м.кв талбайн хог хаягдал, лаг шаврыг цэвэрлэн 34 рейсээр зөөвөрлөн тээвэрлэсэн байна.
Мөн хороодод нийт 34 хог тээврийг автомашин айл өрхийн хог хаягдлыг тээвэрлэх ажлыг хэвийн хийж гүйцэтгэжээ.
Амралтын өдөр орсон хур тунадасны улмаас Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтаас 22-ын товчоо руу явах нүхэн гарцад үерийн ус ихээр хуримтлагдаж тээврийн хэрэгсэл зорчих боломжийг хязгаарласан.
Тиймээс дүүргийн удирдлагууд нөхцөл байдал хүндэрсэн хэсгүүдэд ажиллаж, үерийн хор уршиг, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байна. Түүнчлэн хүндэрсэн хэсгүүдэд ажиллаж үерийн усанд автсан нүхэн гарцын усыг соруулах, лаг шаврыг зөөвөрлөж зорчих хөдөлгөөнийг нээхээр ажилласан юм.
Мөн Үндэсний аврах бригадын албан хаагчид тус нүхэн гарцанд үерийн усанд суусан 15 дугаар хороонд оршин суугчдыг аврах завь, хантааз ашиглан аюулгүй хэсэгт гарган тусламж үзүүллээ.
Иймд иргэн та болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж суваг шуудуу татах, үерийн аманд буухгүй байх, орон сууцны хорооллууд автомашины гарааш, зоорины давхарт үерийн ус орохоос урьдчилан сэргийлж ус зайлуулах хоолой, сувгийн цэвэрлэгээ үйлчилгээ, хамгаалалтын бүс зурвас хийхийг анхааруулж байна.
Эх сурвалж: СХД-ийн Засаг даргын Тамгын газар