АНУ-ын ерөнхийлөгч Жо. Байдены коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд өвчний илрэл нь хөнгөн байна гэж Цагаан ордон 21-нд мэдэгджээ.
Мөн өдөр АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер болон Цагаан ордны Ковидын эсрэг арга хэмжээг зохицуулагч Ашиш Жа ерөнхийлөгч Жо. Байдены коронавирусийн шинжилгээний талаар мэдэгдэл нийтэлж, Жо. Байден хүнд өвчлөх бололцоо маш бага юм, түүний биеийн байдал одоо маш сайн байна.
Зөвхөн хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрч, өчигдөр оройноос ханиалгах, нус гоожих, ядрах зэрэг байдал илэрсэн байна. Одоо тэрээр коронавирусийн эсрэг эм бэлдмэлийг хэрэглэж эхэлсэн байна гэжээ.
Байден 5 хоног тусгаарлалтад орж, коронавирусийн шинжилгээний дүн сөрөг гарсны дараа олон нийтийн үйл ажиллагаанд оролцох болно гэж Цагаан ордон мэдэгджээ.
Карин Жан-Пьер хэлэхдээ, Жо. Байден коронавирусийн эсрэг 4 удаагийн вакцин хийлгээд байна гэжээ.