дүгээр ангийн шүүх танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг
шүүж байна. Шүүх хурлыг 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч
газар дээрээс нь шууд сурвалжлан хүргэж байгаа билээ.
Нийслэлийн Прокурорын газраас
Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван хүнд холбогдуулан яллах
дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн
байдаг. Онц ноцтой хүн амины хэргийг 18
жилийн дараа шүүх бүрэлдэхүүнд М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын
шүүгчид томилогдон ажиллаж байгаа
юм. Харин улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, хохирогч гэрчээр
С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцож байна.
Жил орчмын өмнө хүн амины онц ноцтой хэрэг үйлдэж, 25 жилээр эрхээ
хасуулсан Ц.Амгаланбаатар \”С.Зоригийг хөнөөсөн” хэмээн мэдүүлсэн юм. Эндээс л
өнөөдрийн сэжигтнүүд тодорч, шүүх хурлыг зарлатал жил гаруйн хугацааг туулсан
хэрэг. Ц.Амгаланбаатар нь 2007 онд сууж явсан таксиныхаа жолоочийг хөнөөж, гэмт
хэргээ нуун далдлах зорилгоор цогцыг нь мөчилж хаясан хэргээр ялын дээд хэмжээ
буюу цаазын ял сонссон байдаг. Гэвч удалгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн өршөөлд
хамрагдаж чанга дэглэмтэй хорих ангид 25 жилийн ял эдлэхээр болсон юм.
Ингэж ял эдлэх хугацаандаа төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн
хэмээн мэдүүлсэн байна. Гэхдээ ганцаараа бус Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уг
хэргийг хамтран үйлдсэн гэж мэдүүлжээ.
Он дарааллын хувьд зөрчилтэй. Тодруулбал, С.Зоригийг бусдын гарт амь насаа
алдаж байх үед Ц.Амгаланбаатар нь 16 настай хүүхэд байсан гэх. Эндээс 16 настай
хүүхэд улс төрийн захиалгат аллага үйлдэж чадах эсэх нь эргэлзээтэй. Чадлаа
гэхэд орон нутгийн хүүхэд Улаанбаатар ирээд хүн алчихаад яваад өгсөн байхад
цагдаа, сэргийлэх юу ч мэдээгүй өнгөрсөн гэдэг бүр л гайхмаар. Үнэндээ
Ц.Амгаланбаатар хэрэг хүлээж, мэдүүлэг өгөөгүй бол энэ хэрэг илэрч чадахгүйгээр
л замхрах байлаа шүү дээ. Гэхдээ хэргийг хэн нэгэнд тохчихлоо. Өөрөөр хэлбэл олон жилийн ялтай, \”шийдсэн”
хүнд л энэ хэргийг үүрчихсэн үү гэх хардлага төрөөд байгаа юм.
Ц.Амгаланбаатарын хувьд олон жилийн ял сонссон хүн. Ингээд л хоригдож байх
хугацаандаа гэр бүлийнхэн болон найз нөхдөөсөө өш авахаар С.Зоригийн хэргийг
үүрчихсэн ч юм шиг.
Т.Чимгээ нь Ц.Амгаланбаатарын эхнэр. Харин Б.Содномдаржаа нь Ц.Амгаланбаатарын
хөрш \”багын найз”. Магадгүй Ц.Амгаланбаатарыг олон жилийн ял сонсмогц найз нь
болон эхнэр нь нүүр буруулсан ч байж мэдэх юм. Тиймээс л илэрдэггүй хэргийг
үүрч, өөрөөс нь нүүр буруулсан хүмүүсээс хариугаа авсан ч байж болох юм. Гэхдээ
энэ бол зөвхөн таамаг. Шүүх л эцсийн байдлаар гэм буруутанг тогтоодог. Түүнээс
өмнө нь хардах эрхээ л эдэлж байгааг ойлгоорой. Ер нь илэрдэггүй хэргүүдээ хүндүүдэд үүрүүлчихдэг. Тэгээд хоол мөнгө
зэргээр хангадаг нууцхан \”тохиролцоо”-ын талаар олон л сонсч байлаа.
Ц.Амгаланбаатар ийм тохиролцоо хийчихсэн юм биш биз дээ.
Үндэстэн агентлаг