Кекс хийхэд:Өндөг-3ш
Элсэн чихэр- 150гр
Гурил- 150гр
Сүү- 100гр
Масло- 50гр
ванил- 10гр
Какао-50гр \\эсвэл хар шоколад 100-гр\\
Дотор шанз: Зөөхий-300гр
Cream cheese-250гр
Элсэн чихэр-50гр
Желатин-10гр
1. \\18см хэв бэлдэх\\ том хэвэнд хийвэл кекс намхан болно
2. 3 өндөг дээрээ элсэн чихэрээ холин өндөр хурдаар хөөсөртөл миксэрдэнэ
3. Хөөсөрсөн өндөг дээрээ гурил какао ванил 3-аа бага, багаар \\гурил какао ванил нэг саванд байх\\ хийн өндөр хурдаар үргэлжлүүлэн миксэрдэнэ
4. Өндөр хурдаар миксэрдэж байхдаа зуурмагтаа сүүгээ аажуухан гоожуулан хийнэ
5. Зуурмагтаа хайлуулсан масло мөн аажуухан хийнэ
6. 18см хэвэнд хийн шарах зууханд хийнэ. 160 хэмд 30-35 минут жигнэнэ \\сэнсгүй тохиргоо\\
1. Айл бүрийн шарах зуухны онцлогоос шалтгаалан минут сунаж болно. 1. Болсон эсэхийг чигчлүүрээр хатган үзээрэй. Чигчлүүрийн үзүүрт зуурмаг наалдаж байвал болоогүй, харин наалдахгүй байвал болсон гэсэн үг шүү. \\Жигнэж дуусаад Сайтар хөргөнө\\
7. Тасалгааны хэмд зөөлөрсөн cream cheese дээрээ зөөхийгөө нэмээд элсэн чихэрээ хийн бага хурдаар миксэрдэж өгнө.
8. Желатинаа 50мл усанд дэвтээн буцалсан устай савны ууранд барин сайтар хайлуулж өгнө
9. Хайлсан желатинаа зөөхий cheese – дээрээ хийн хутгана
10. Одоо хөрсөн байгаа кексээ хуваан 20 см хэвэнд хийж бэлдэж тависан зөөхий cheese 2оо хийж өгнө\\кекс зөөхий гэсэн дараалалаар\\
11. Хөргөгчинд хийж 2 цагаас дээш байлган сайтар бэхжүүлээд торт бэлэн болно. @Bayankitchen