Эрдэнэт үйлдвэрээс Хэнтий аймгийн Бэрх хотын далд уурхайд байх музейд 415 сая төгрөгөөр “Очирваань бурхан” бүтээлгэн залах тендер зарласан нь олон нийгмийн шүүмжлэлтэй тулсан учраас арга буюу тендерийг цуцалсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Гэтэл энэхүү дуулиан намжаагүй атал Бэрхийн далд уурхайн музейн гадна тохижилтыг 900 сая төгрөгөөр хийхээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ мөн л тендер зарлажээ. Үүнд, Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төвийн гадна талбайн тохижилтын ажлын тендер зарлан нийт төсөвт өртөг 900,000,000 хэмээгээд санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр шийднэ гэсэн байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгөөр Бэрхийн далд уурхайн музейдээ бурхан залж, гаднах орчинг нь тохижуулж, хаана ч байхгүй бүтээн байгуулалт хийлгэхээр зорьж байгаа бололтой юм. Яагаад олон нийт дургүйцсээр байхад Эрдэнэт үйлдвэрээс ингэтлээ улайран зүтгэнэ вэ?
Бэрх гэх жижиг тосгоны музейг тохижуулахаас өөр ажил Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн танд олдохгүй байна гэж үү? Хаа байсан Хэнтий аймаг руу хальж байхаар Эрдэнэт хотынхоо музейг сэргээн засварлахад мөнгө зарцуулаач. Эрдэнэтийн музей гэж одоо ер нь байна уу? Барилга байгууламж нь баар, цэнгээний газар болоод дууссан.
Бэрх хотыг google map-аас харуулсан зураг.