\”Өнөр бүл”-ийн үйл ажиллагааг бид сайн
мэдэх учраас илүү нуршаад яах вэ. Ер нь хүүхэд хайртай хүн бүр л энэ
байгууллагад хандив тусламжаа харамгүй өгч байгаа харагддаг. Гэвч чухамдаа тэр
хандив тусламж хэнд хүрээд байна вэ гэдэг нь сонин. Хоёрхон жишээ дурьдая.
\”Өнөр бүл” 156
хүүхэдтэй. Гэвч тэдэнд зориулсан хоёрхон компьютер бүхий мэдээлэл зүйн танхим бий. Тэгсэн мөртлөө тус төвийн багш ажилтнууд бүгд компьютероор бүрэн хангагджээ.
Энэ бол \”Өнөр бүл” хүүхэд асрахын төвийн
захирал М.Өлзийчимэгийн өрөө. Ширээ сандал манай сайд дарга нарынх шиг тансаг
байгаа биз.
Харин энэ бол \”Өнөр бүл” төвийн
хүүхдүүдийн ашигладаг ширээ, сандал, шкаф. Эндээс л \”Өнөр бүл”-ийн хүүхдүүдэд
зориулсан хандив хэнд очоод байна вэ гэх асуулт урган гарч ирж байна.
Үндэстэн агентлаг