Төмөр замын дээд сургууль 2022-2023 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрөөр нэмэлт элсэлт зарлажээ.
Тавантолгой-Зүүнбаян, Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замууд баригдаж үндэсний төмөр замын олон компаниуд шинээр үүсэн байгуулагдаад байгаа билээ. Цаашдаа ч төмөр замын бүтээн байгуулалт улам эрчимтэй өрнөж, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замууд баригдах нь тодорхой болж, зарим нь эхнээсээ баригдаж байна. Эдгээр төмөр замуудад ажиллах мэргэжилтэй ажиллах хүчин дутмаг байгааг харгалзан Төмөр замын дээд сургууль /ТЗДС/ 2022-2023 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөртөө ийнхүү нэмэлт элсэлт зарласан байна.
Шинэ тутам баригдаж байгаа төмөр замуудад ажиллах 7 мянган мэргэжилтэй ажилтан хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байна. Мэдээж төмөр замын бүтээн байгуулалт хэрэгжихийн хирээр энэ тоо өсөх нь тодорхой. Тийм учраас өнөөдөр төмөр замын мэргэжил хамгийн эрэлт хэрэгцээтэй, ирээдүйтэй мэргэжилд тооцогдож байна.
Нэмэлт элсэлтийн бүртгэлийг 2022 оны 08 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 19-ний хооронд зохион байгуулна. Холбоо барих утас: 21-212273
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН