Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн \”Овоот” гэдэг газар 45 настай иргэн Б энэ сарын 9-ний өдрөөс хойш сураггүй болсон байна.
Энэ талаар дуудлагыг 12 дугаар сарын 13-ны өдрийн 01:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 5 иргэн, 1 автомашин, ар гэрийн 5 иргэн, 1 автомашин нийт 15 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайж эхэлсэн байна.
Өчигдрийн байдлаар Овоот багийн хойд, урд уул, уурхайн кариаруудаар нийт 22 км газар явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүн гараагүй байна.