Техник технологийн дэвшил нь аливаа салбарын хөгжлийг түргэсгэж, хүртээмж болон үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг олгож буй.
Улс орнууд үүнийг хэрхэн зохистойгоор ашиглахад анхаарч буй өнөө үед харилцан туршлага солилцох, алдаа оноогоо дэнсэлж, цаашдын бодлогоо тодорхойлох нь чухал байгаа билээ. Иймд Монгол Улс санаачлан Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ”-г анх удаа зохион байгуулах гэж байна.
Хурал есдүгээр сарын 5-нд Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлнэ. Цахим шилжилт хэмээн ерөнхий нэрийн доор үргэлжлэх яриа хэлэлцээний салбар хурлуудаар
- хувьсан өөрчлөгдөж буй боловсролын салбарын цахим шилжилт
- ногоон эдийн засагт үзүүлэх цахим шилжилтийн үр нөлөө
- орлого багатай иргэдэд төрийн үйлчилгээ, нийгмийн хангамжийг хэрхэн үр дүнтэйгээр хүргэх вэ зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
“Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ”-нд оролцохыг хүсвэл энд дарж бүртгүүлэх боломжтой.