Цахим ертөнцөд хэт эрх
чөлөөгөө эдлэх залуус олширсон. Үүний хэрээр мэдээллийг дэгэстүүлэх, худал
цуурах, бодит бус мэдээлэл тараах нь элбэг болжээ. Үр дүнд нь хэн үнэн
ярьж, хэн худал ярьж байгааг ялгах боломжгүй болж хувирсан байна. Өчигдөрхөн хүйтний эрч эрс чангарч, 50 хэмд хүрч хүйтрэх талаар мэдээлэл цацагдлаа. Мөн энэ мэдээлэл Ус цаг уурын хүрээлэн, болдон Онцгой байдлын Ерөнхий газар гэсэн эх сурвалжтайгаар олон нийтэд цацагдлаа.
Мэдээллийн дагуу манай сэтгүүлч Онцгой
байдлыг Ерөнхий газраас тодруулахад \”Ус цаг уурын хүрээлэн бидэнд -50 хэм хүртэл хүйтэрнэ гэсэн мэдээлэл ирүүлээгүй. Тиймээс бидэнд ирээгүй
мэдээнд мэдэгдэл хийх боломжгүй” гэсэн тайлбарыг өгсөн байна.
Одоогоор улсын хэмжээнд 13 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрсэн мэдээллийг
Улсын онцгой комиссоос өгсөн. Зарим суманд мал бэлчээрлэх, малчид эмнэлгийн
тусламж үйлчилгээ авах боломжгүй болж зам даваа хаагдсан мэдээлэл ч байна.
Ховд аймгийн баруун тал, Хөвсгөлийн хойд талын
сумд, Увс аймгийн зүүн хэсэг, Завхан аймгийн хойд талаар цас их хэмжээгээр
орсноос зарим газарт цасны зузаан 90 см-т хүрчээ. Онцгой байдлын ерөнхий газрын
мэдээлснээр улсын хэмжээнд 60.8 сая толгой мал өвөлжих бол отрын бүс нутагт
16.7 сая толгой мал өвөлжинө гэв. Мөн отрын бүс нутагт 2,500
орчим жирэмсэн эмэгтэй, 2,600 гаруй 0-5 насны хүүхэд байгаа гэсэн тоон мэдээлэл
байна.
Гэвч цаг агаарын хэм муудаж, 50 хэм хүртэл хүйтрэх тухай албан ёсны мэдээлэл байсангүй. Хэрэв Онцгой байдлын Ерөнхий газар энэ
тухай мэдээлэл ирж цаг агаарын байдал огцом муудах нь тодорхой бол хэвлэл
мэдээллийн хэрэгслээр анхааруулга гаргаж ард иргэдэд мэдэгдэх гэнэ.
Үндэстэн агентлаг