Увс аймагт гэрийнхээ гадаа тоглож байсан бага насны хүүхэд алга болжээ.
Тодруулбал, тус аймгийн Улаангом сумын наймдугаар багийн Бага нуур гэдэг газарт гэрийнхээ гадаа тоглож байсан бага насны хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 18-ны өдрийн 20:50 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн хоёр настай охиныг есдүгээр сарын 18-ны өдрийн 21:10 цагаас эхлэн эрэн хайж байна.
Эх сурвалж: ОБЕГ