Монголын үржил шимт ариун хөрсөнд ургасан, азийн төв цээжинд зуны дэлгэр цагт илч гэрлээ хайрласан, нарны буман цацрагт нахиалан дэлгэрсэн, хөх номин тэнгэрийн ариун хурын дээжээр тэжээгдсэн, монголын цэвэр агаар салхинд найган дэлгэрэн ариуссан, хаврын салхинд гандаж харлан, зуны халуунд шарагдаж хөлсөө дуслуулан, намрын борооноор норж даарч хөрөн зүтгэсэн, монгол хүний хөлс хүчээр ургаж боловсорсон МОНГОЛ НОГООНЫ ИХ ЯАРМАГ…
БИДНИЙ БРЕНД:
-Дорнодын масло,
-Хэнтийн цагаан мойлтой тос,
-Шаамарын хүнсний ногоо,
-Сэлэнгийн зөгийн бал,
-Архангайн өрөм хурууд,
-Говь-Алтайн халтар арвайн гурил,
-Өвөрхангайн ямааны ааруул,
-Баянхонгорын тос даасан ааруул
-Өмнөговийн улаан лооль,
-Ховдын шийгуа,
-Сайханы айраг,
-Оргиогийн тахиа гэх мэтчилэн байхгүй юмгүй идээ цагаа.
Яг л Дундад Азийн хүнсний захуудаар явж байгаа мэт өнгө өнгөөр алаглан байгаа төмс хүнсний ногоонууд, байгалийн жимс жимсгэнэ, эх орны ургацын дээж.
Монгол хүний хөлс хүч хөдөлмөрөө шингээн ургуулсан төмс хүнсний ногоо, гараа гаргаж бэлдсэн цагаан идээ тэргүүтнээ та бүхэндээ өргөн барихаар алс холоос зорин ирсэн ногоочид, малчдынхаа хүнс, ногоог өргөнөөр худалдан авч дэмжээрэй! НИЙСЛЭЛЧҮҮДЭЭ! Манай ХОТЫН ИРГЭД ЭЭ!
МАЛЧИД, ТАРИАЛАНЧИД, НОГООЧИДДОО БАЯРЛАЛАА!
НАМРЫН НОГООН ӨДРҮҮД 2022оны 9-р сарын 25 хүртэл үргэлжилнэ.