“Уул уурхайн долоо хоног – 2022” нэгдсэн арга хэмжээн дээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юу гэж хэлэв?
– Монгол Улсын хөгжил уул уурхайн салбар дээр тогтож ирсэн гэдэг үнэнийг хүлээн зөвшөөрч, энэ салбарт хандах нийгмийн хандлага, сэтгэлгээгээ өөрчлөх ёстой.
– Уул уурхайн салбар Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, экспортын орлогын 90 хувь, төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлж, Монголд эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг, олон улсад зардаг 10 барааны 9 нь байгалийн баялаг байна.
– Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байгаа өнөөдрийн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөж, Монгол Улс экспортын 5 гарцтай болж, Монголын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ.
– Оюу Толгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, Тэг гараан дээрээ дахин ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү эхлүүлж чадсан. Энэ бүтээн байгуулалт 2023 оны эхний хагаст ашиглалтад орж, Монголчууд бид дэлхийд 4-т эрэмбэлэгдэх Гүний уурхайтай болно.
– Ханги-Мандал, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр зам баригдсанаар бид 2 дахь Замын-Үүдтэй болно.
– Зүүн босоо чиглэлийн Үндэсний төмөр замын сүлжээний дагуу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ.