УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга, Ардчилсан Залуучуудын Холбооны төлөөлөл АН-ын лидерүүд болох С.Эрдэнэ Х.Баттулга нарт холбогдуулан яригддаг хэргүүдийн талаар Авилгатай тэмцэх газар болон нийслэлийн прокурорын газраас яаралтай тодруулга өгөхийг шаардаж, АТГ-ын гадаа суулт хийж буй. Тэдний хүсэлтэд АТГ болон Нийслэлийн прокурорын газраас хариу өгсөн байна.
Уг хариунд: ” АТГ-ын Мөрдөн Шалгах хэлтсээс С.Эрдэнэ нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22-ийн 1 дүгээр зүйлд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Харин Х.Баттулгад холбогдох хэрэг шалгагдаагүй байна.
Нийслэлийн Прокурорын Газраас С.Эрдэнэ нарт Эрүүгийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Харин Х.Баттулгад холбогдуулан шалгаж буй хэрэг байхгүй байна ” гэжээ.