Европын Холбооны гишүүн орнуудаас Финланд улс ганцаараа Оросын жуулчны визтэй иргэдэд нээлттэй байсан юм.
Тэгвэл Баасан гарагийн шөнө дундаас эхлэн тус улс Оросын жуулчдад хилээ хаах шийдвэр гаргажээ.
Ингэснээр Польш, Эстони, Латви, Литва улсуудтай адил Финланд улс мөн хөршийнхөө жуулчны визтэй иргэдийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй болж байна.
Гэхдээ Финландад амьдардаг төрөл төрөгсдөдөө зочлох, ажиллах, суралцах зорилгоор виз авсан Оросын иргэдийг хилээрээ нэвтрүүлсэн хэвээр байх ажээ.
Үүний улмаас ОХУ-тай 1,300 км зурвасаар хил залгадаг Финландын боомтуудын ачаалал эрс өссөн байна.
Оросын иргэдийн урсгал Финланд улсын олон улсын харилцаанд аюул учруулж буй тул ийм шийдвэр гаргасныг тус улсын гадаад хэргийн сайд Пекка Хаависто өчигдөр тайлбарлажээ.
Одоо Финландад нэвтрэх зорилготой Оросын иргэд урилга дээр үндэслэн урьдчилан виз хүсэх ёстой болж байна.
Эх сурвалж: BBC