Улаанбаатарт Зүүн Азийн орнуудын Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээний 16 дугаар их хурал өнөөдөр эхэлж, БНХАУ, БНСУ, ОХУ, Казахстан улсын төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Цар тахлын үед шим мандлын нөөц газруудыг хэрхэн хамгаалсан, ямар үр дүн гарсан, ахиц дэвшил юу байв гэдгийг хэлэлцэх юм байна.
Ингэснээр Хөвсгөл далайг цэнгэгээр нь авч үлдэх чиглэлээр дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах, дэмжлэг, туслалцааг ЮНЕСКО-гоос авах боломж бүрдэж байгааг онцлов.
Одоо Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг тус сүлжээнд бүртгүүлэх саналыг Шим мандлын нөөц газруудын хөтөлбөрийн нарийн бичгийн дарга нарт энэ онд хүргүүлсэнбайна.
Монгол Улсын найман цогцолборт газар ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгджээ.
- 1991 онд Монгол Улс говийн их дархан цаазат газар
- 1996 онд Богдхан уул
- 1997 онд Увс нуурын ай сав газар
- 1996 онд Хустайн нурууны байгалийн цогцолборт газар
- 2005 онд Дорнод Монгол
- 2007 онд Монгол дагуур
- 2020 онд Тосон Хустайн байгалийн нөөц газар
- 2022 онд Хөвсгөл нуур.
ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын нөөц газрын сүлжээнд 134 орны 738 газар бүртгэгдсэн байдаг аж.