Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын иргэн, хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийн талаар мэдээлэл хийж байна.
Шүүхийн шатанд байгаа хэргүүдийн талаар танилцуулах үеэр тэрбээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан М нь Ливан улсын иргэнийг хохироосон тухай мэдээллээ.
“М” өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсээр дамжуулж Ливан улсын иргэний хохироогоод, өөрийнх нь оруулсан барилга байшин газар гээд бүхэлд нь хувьдаа ашигласан хэрэг шүүх дээр явж байгаа.
Энэ хэрэг олон нийтийн сүлжээгээр нэлээд явсан. Энэ хэргийг анхааралтай ажиглаж байна.
Ливан улсын иргэн өөрөө мэдүүлгээ өгье гээд иргэний нэхэмжлэгчээр тооцогдон шүүхээр шийдэгдэх гээд явж байгаа” гэлээ