Нийслэлд өчигдөр үргэлжлэн орсон цасны улмаас ойролцоох замуудад халтиргаа гулгаа үүсэж, зарим газарт автомашинууд цасанд суусан.
Иймд онцгой байдлын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан юм. Тодруулбал, цасанд боогдож суусан нийт 45 суудлын автомашиныг цаснаас татан гаргаж, 138 иргэний аюулгүй байдлыг хангасан байна.
Нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газрын мэдээлснээр 2022 оны аравдугаар сарын 31-ний 00:00 цагийн байдлаар 87 тонн бодис, 42 тонн давс гулгаа халтиргаа үүсэж болох газруудад цацжээ.
Мөн автомашины хөдөлгөөн саарах, цас нэмж орохтой холбогдуулан шөнийн 02:20 цагаас эхлэн:
- Зайсан, Их тэнгэр, Жапен таун- 3 рейсээр-12 тонн
- ЭТӨЧ-10 хороолол 2 рейсээр -6 тонн
- 32 тойрог, Эвтэй 4 амьтан, Натур 2 рейс-6 тонн
- Нарны зам, ЧӨЧ 2 рейсээр -8 тонн
- Тасганы овоо, Монел , Их тойруу 2 рейс -13 тонн
- Баянхошуу 2 рейс -8 тонн
- Амгалан, Дүнжингарав 1 рейс 6 тонн нийт 14 рейсээр 59 тонн бодис нэмж цацсан байна.