ОХУ-ын Дорнод бүсийн “Золотая Нерпа” олон улсын тэмцээнд нийт найман багийн 200 орчим өсвөрийн тамирчин өрсөлдөж, U12 насны ангиллын АШТ-ээс Монгол Улсын “Мэргэн” хоккейн академийн “Бамбаруушууд” баг алтан медаль хүртжээ.
Тэмцээнд Монголын Бамбаруушууд баг, Эрхүү мужийн Юность, Забайкалск хотын Байкал баг, Байгалийн хязгаарын Чита хотын 1 ба 2 дугаар багууд, ОХУ, Улаан-Үүд хотын “IceBars”, Буриадын Кабанск аймгийн “Сарман” баг, Эрхүү мужийн “РСШОР” хүүхдийн спортын сургуулийн багууд оролцов.
Монголын “Бамбаруушууд” баг нийт таван тоглолт хийснээс нэг тэнцэж, дөрвөн удаа хожжээ.
Эх сурвалж: Биеийн Тамир Спортын Улсын Хороо